ТЕГ: Гадаадын сайтад зарагдаж байсан 2.3 сая иргэний мэдээлэл нь “Хаан банк“-ны мэдээлэл байсан гэж дүгнэж байгаа

Ангилал
 Хууль эрх зүй
Хэзээ
2021/11/23
Унших
1 минут 9 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "2.3 сая иргэний мэдээлэл алдагдаж, гадаад сайтад зарагдаж байгаа мэдээлэл юу болсон бэ" хэмээн асуулаа.

Түүний асуултад ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ хариуллаа. Тэрбээр "2.3 сая иргэний мэдээлэл алдагдсан нь хакеруудын алдагдсан мэдээллүүдийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Тус сайтад зарагдаж байсан гэх мэдээлэл бий. Энэ мэдээлэл нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Тавигдсан мэдээллээс харахад алдагдсан мэдээлэл нь Хаанбанкны мэдээлэл байсан байж болзошгүй. Учир нь дансны дугаар болон тавигдсан мэдээллийг нь харахад тэгэж дүгнэж болохоор байгаа" гэлээ.

Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Хүрэлсүх

    Женко гуай л ийм халдлагандаа сайн нөхөр дөө

  2. Зочин

    Энэ улсад төр байна уу,арай л дэндүү замбраагүйтэж байна шүү

  3. Зочин

    Өө за за худалдаж авахын тулд сахал эрдэнэбилэг юу ч хийх н

  4. зочин

    хаан банкинд бга иргэдийн мөнгө одоо алга болно гэсэн үг үү?!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!