Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ: Төрөх эмнэлгийн халаалтыг хэвийн горимд шилжүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Завхан аймгийн төрөх эмнэлэгт дөнгөж нярайлсан эхчүүд хүйтэн байшинд суугаа зураг өчигдөр цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг мэдээллийн мөрөөр өчигдөр тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажилласан байна.

Улмаар дулаан үйлдвэрлэгч “Оч дөл Өлзийт” ХХК-д халаалтыг яаралтай сайжруулах үүрэг даалгавар өгч, галлагаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, АЗДТГ-аас хамтарсан хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр төрөх эмэгтэйчүүдийн тасгийн халаалт өнөөдрөөс хэвийн горимд шилжсэн гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мөн зарим төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн халаалт муу байгаа тул Улиастай суманд үйл ажиллагаагаа явуулж буй уурын зуухнуудад хяналт шалгалт хийж, халаалтыг сайжруулахыг Эрчим хүчний зөвлөл болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон аж.

ЭМЯ: 634 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
ЭМЯ: 634 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.