Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн пэйж хуудсыг дагавал мөнгөн шагналтай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн ажлын албанаас аймаг орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг сурталчлах уралдаан зарласан байна.

Тус уралдаанд оролцохдоо Б.Энх-Амгалан гишүүний пэйж хуудсыг дагах, олон нийтэд түгээх, сэтгэгдэл бичсэнээр нь шалгаруулах юм байна. Шагналт байр эзэлсэн хүмүүст мөнгөн шагнал олгох аж.

Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн ажлын албанаас зохион байгуулж байгаа эл ажлыг олон нийт ихээхэн шүүмжилж байна. Тодруулбал, "Гишүүний ажлын албанд эрүүл хүн нэг ч байхгүй байх аа" гэх мэт сэтгэгдэлүүд хөвөрч байна.

УИХ-ын гишүүдийн өмнөөс, хийх болон, хийсэн ажлууд нь ярьдаг болохоос хүчээр цахим орчинд "Сурталчлах" нэрийн доор уралдаан тэмцээн зарлаж мөнгөн шагнал олгох шаардлагагүй. Аймаг орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөө "тарамдаж" орхихгүй байх нь л хамгийн зөв сурталчилгаа байх биз ээ.

С.Сувдансондор

Сураггүй алга болсон иргэний унаж явсан автомашиныг олжээ
Сураггүй алга болсон иргэний унаж явсан автомашиныг олжээ
 
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж,  22 иргэн гэмтсэн
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж, 22 иргэн гэмтсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.