Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр“-ийн орлогч захирал асан З.Ганбаатарын хууль зөрчсөн үйлдлийг шүүхэд шилжүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 49 секунд

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатарын хууль зөрчсөн үйлдлүүдэд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр ОХУ-ын "СП ЗАО ИВС" хамтарсан үйлдвэрийн захирал Алексей Владимирович Зимин гэх хүнээс авлига авсан хэрэгт холбогдсон юм. Хойд хөршид хаалттай хувьцаат нийгэмлэгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай 2003-2012 оны хооронд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Дээрх гэрээг байгуулахдаа Петербург дэх Номос банкны дансаараа их хэмжээний ам.доллар гаргаж авлига өгсөн аж.

Ингэхдээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн Техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбатын Виржинийн аралд байгуулсан "Process control intelligent application" компанийн Латви Улсын "As Citadele" банкин дахь ам.долларын дансаар дамжуулан, Г.Эрдэнэчулууны үүсгэн байгуулсан "Power Wit limited" компанийн Хонконгийн NSBC банк дахь данс руу 2010-2012 оны хооронд нийт 3.4 сая орчим ам.доллар шилжүүлэн хахууль авсан хэрэгт холбогджээ.

З.Ганбаатар, Л.Дэлгэрбат нарыг АТГ-аас шалгасан бөгөөд тэднийг мөнгө угаасан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэхийг шүүлгэхээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Оюутнууд III тунд идэвхтэй хамрагдаж байгаа тул цэгүүдийн тоог нэмжээ
Оюутнууд III тунд идэвхтэй хамрагдаж байгаа тул цэгүүдийн тоог нэмжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.