Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Вакцины дөрөв дэх тунгийн судалгааны ажлыг хийж байна“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 3 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр тэрбээр вакцины дөрөв дэх тунгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дэлхий нийтэд вакцины дөрөв дэх тун хийж буйгаа албан ёсоор зарласан улс байхгүй. Сингапур, Япон Улсад Файзер, Модерна, АстраЗеник зэрэг вакцинаас бусад вакцин хийлгэсэн улсын иргэдийг өөрийн оронд ирвэл Файзер вакцины нэг сарын зайтайгаар хоёр тун вакцинд хамрагдах шийдвэр гаргасан. Мөн АНУ-ын Өвчний хяналт зохицуулалтын албанаас 10 дугаар сарын 27-нд гаргасан удирдамжинд дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг болон дархлалын суурь өвчтэй хүмүүст дөрөв дэх тунг эмчийн хяналт дор хийх шийдвэрийг гаргасан.

Израиль Улс болон манай улсын хувьд дөрөв дэх тунгийн судалгааны ажлыг хийж байгаа" гэв.

“Цагийн хязгаарлалтаас болж зээлээ төлж чадахгүй байсаар банкны хар дансанд орсон“
“Цагийн хязгаарлалтаас болж зээлээ төлж чадахгүй байсаар банкны хар дансанд орсон“
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.