“Зорилтот бүлгийн вакцинжуулалт 50 хувьд хүрвэл ААН байгууллагын хязгаарлалтыг сулруулна“

Ангилал
COVID-19
Хэзээ
2021/11/24
Унших
0 минут 42 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.24/ болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Зорилтот бүлгийн вакцинжуулалт 50 хувьд хүрвэл халдварын тархалттай холбоотойгоор тодорхой хэмжээнд түвшинг бууруулахаар ярьж байна. Халдварын түвшинг бууруулахад өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ирэх долоо хоногийн ажлын хэсэг журмын төслийг танилцуулж, хэлэлцүүлнэ. Шар түвшинд шилжсэнээр ААН байгууллагуудад тавигдах зарим хязгаарлалтуудыг сулруулна" гэлээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!