Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва: Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг юм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Монгол улсын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, МУАЖ Пүрэвдоржийн Цэрэндагва “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор энгэрээ мялаалаа.

Тэрбээр, Хөдөлмөрийн баатар цолоо гардан авсны дараа "Төрдөө гурвантаа үнсүүллээ. Нэг л юманд сэтгэл их өег явна. Төр минь намайг гурван удаа үнсэхдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл их өег байна. Театрын түүхт 90 жилийн ой, Хувьсгалын 100 жилийн ойд төрдөө үнсүүлнэ гэдэг мэдээж сэтгэл хөөрч огшихын зэрэгцээ бодож, тунгаах зүйл их байна. Театрын уран бүтээлчиддээ мөргөе.

Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж театрын урлагийн оргил үеийн эзэлж явсан үеийнхэндээ мөргөе. Ачааны хүндийг үүрэхэд бэлэн жагсаж яваа залуу үеийнхэндээ мөргөе. Үзэгч түмнийхээ итгэл, сэтгэлийг үүрч, дүүрч явах болно.

Ханьдаа их баярлаж байна. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг юм. Гурван хүүхэд тээж, төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа" гэв.

1976 онд УБДС-ийн Кино драмын ангийн жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. "Хаан түүх" жүжгийн Хаан, "Жамуха" жүжгийн Чингис, "Тамгагүй төр" жүжгийн Эгрэгэ өрлөг, "Хүйтэн сэнтий" жүжгийн Богд хаан, "Атга нөж" жүжгийн Хөхөчү гэх мэт түүхэн жүжгийн дүрүүд болон "Мандухай сэцэн хатан" түүхэн киноны Ибрай тайш зэрэг олон жүжиг, кинонд дүр бүтээсэн юм.

С.Энхболд: Завхан аймгийн төрөх эмнэлгийн талаар албан мэдээлэл ирээгүй байна
С.Энхболд: Завхан аймгийн төрөх эмнэлгийн талаар албан мэдээлэл ирээгүй байна
 
Н.Энхбаяр: Эрх баригчид өөрсдөө хуулиа зөрчиж, эдийн засгаа сүйрүүлж  байна
Н.Энхбаяр: Эрх баригчид өөрсдөө хуулиа зөрчиж, эдийн засгаа сүйрүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.