Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдыг огцруулна гэв

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/11/24
Унших
1 минут 33 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Увс аймгийн Монгол Ардын Намын Хорооны Тэргүүлэгчид өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдыг огцруулах асуудлыг аймгийн МАН-ын бүлэгт даалгахаар болсон байна. Учир нь Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд нь 2021 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр аймгийн хурлын 4/02 тоот тогтоолоор Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны хөтөлбөрийг батлахдаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдаж дур мэдэн засвар хийж эрх мэдлээ урвуулан ашигласан, аймгийн хөгжлийн гол бодлогуудыг зогсоож тойрон хүрээлэгчдийнхээ эрх ашгийг тэргүүнд тавьж иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хойрго хандсан гэжээ.

Мөн аймгийн Засаг дарга Ч.Чимэд нь Төрийн албаны хууль зөрчиж 90 гаруй төрийн албан хаагчдыг хохироосон нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар илэрсэн мөн хамаарал бүхий этгээдүүддээ Улаангом хотын А зэрэглэлийн газруудыг эрх мэдлээ хэтрүүлэн хууль бусаар олгосон нь АТГ дээр хэрэг үүсгэн шалгагдаж байгаатай холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлмэгц Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахыг МАН-ын хорооны удирдлагуудад үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Ц.Батболд

    Намайг огцруулж харагдаач п….нуудаа