Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр 512,155 ширхэг үнэт цаасыг 193,521,982.10 төгрөгөөр арилжаалжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 16 секунд

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 193,521,982.10 төгрөгийн үнийн дүн бүхий 512,155 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Увс чацаргана" ХК (CHR +13.95%), "Хэрлэн Хивс" ХК (HRL+12.96%), болон "Бинсэ" ХК (BHR+12.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR-10.92%), "Мерекс" ХК (MRX- 5.20%) болон "Булган ундрага" ХК (BUN- 5.13%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 54,118 ширхэг нэгж эрх 14,423,650 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 49 ширхэг үнэт цаасыг 4,900,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.6 хувиар буурч 39578.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,266,504,771,559.41 төгрөг боллоо.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Согтуурсан үедээ гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэжээ
Согтуурсан үедээ гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэжээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.