Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Эрх баригчид авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын 30 дугаар их хурлыг товлосон. Их хурлаар МАН-ын даргыг баталгаажуулах, намын дүрмийн өөрчлөлт гээд намын ажлууд хийгдэнэ.

МАН удаа дараагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Тиймээс бид маш том үүрэг хариуцлага хүлээж буй. Нийгмийн олонх дундаж, чинээлэг, нийгмийн дээд давхаргыг бий болгох хүсэл сонирхолтой. Гэвч үүнд хүрэхэд тулгарч буй саад бэрхшээлийг судлаад үзэхэд, "Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний эсрэг үндсэн дайсан болох авлига, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй байдал" юм байна. Аль нам эрх барьж байгаагаас үл шалтгаалан эрх баригчид эдгээр асуудалтай тууштай тэмцэх ёстой" гэлээ.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Д.Эрдэнэчимэгээс бусдыг нь ТОМИЛЛОО
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Д.Эрдэнэчимэгээс бусдыг нь ТОМИЛЛОО
 
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.