Т.Доржханд: Улсын төсөв 76 тойрог руу тараагдаж, хөшөө дурсгал болж байна

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/11/25
Унших
1 минут 48 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийв. Тэрбээр "Төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улс төсвийн мөнгөөр томоохон бүтээн байгуулалт хийсэнгүй. Төсвийн мөнгө 76 тойрог руу тараагдаж, соёлын төв, цемент, хөшөө дурсгал болж байна. Хэдийгээр зэс угаах үйлдвэр барьж, төмрөө боловсруулж, хотоо тэлнэ гэж ярьдаг ч дэд бүтэц санхүүжилт байхгүй. Цахилгаан станц, төмөр зам алга. Хотоо тэлэхгүй бол түгжрэлээ бууруулах ямар ч боломж байхгүй. Ирэх 30 жилд өмнөх жилүүдийн алдаагаа давтах уу гэдэг ирмэг дээр байна.

Тиймээс энэ бүх асуудлыг шийдэх ганц зүйл нь сонгуулийн тогтолцоо юм. Бид холимог системийг оруулж ирж, 76 жижиг тойрог биш нэг бүхэл тойрогтой болох ёстой. Хаана үр ашигтай төсөл байна. Түүнийг санхүүжүүлдэг, мөнгө байхгүй байвал түүнийг гаргаж ирдэг, концессоор шийддэг, хувийн байгууллагатай хамтарч ажилладаг байж манай улс хөгжинө.

Нэг тойргоос сонгогддог УИХ-ын гишүүд, бодлого ярьдаг төрийн түшээд хэрэгтэй байна. 76 гишүүний 50 хувь буюу 38 гишүүнийг нэг тойргоос сонгодог байя. Үлдсэн 50 хувь нь тойргоо төлөөлнө. Нийт гишүүдийн 50 хувь нь улсынхаа эрх ашигт нийцсэн төслүүдийг дэмжиж кноп дардаг болъё. Өөрөө дахин сонгогдохын тулд тойрог дээр кноп дардаг баймааргүй байна" гэсэн юм.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!