Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Zarig.mn сайт “Заригийн дугтуй” эвент зохионо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 33 секунд

“Ган Үзэгтэн” ХХК-ийн Zarig.mn видео сайт нийгмийн хариуцлагын хүрээнд “Заригийн дугтуй” эвентийг 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр буюу өнөөдөр /2021.11.25/ зохион байгуулна. Уг арга хэмжээнд УИХ-ын байнгын хороодын дарга нар, яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий нийт 99 зочин урилгаар оролцоно.

Төрөөс гаргаж буй аливаа хууль, дүрэм, тогтоол, шийдвэр бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл, бэрхшээл үүсгэдэг талаарх асуудлыг нэгтгэн бизнесийн ээлтэй орчныг хэрхэн сайжруулах вэ гэдэгт шийдэл, гарцыг олж улмаар төр, хувийн хэвшлийн гүүр нь болж ажиллахад “Заригийн дугтуй” эвентийн гол зорилго оршино.

Бид 2022 оны нэгдүгээр сараас эхлэн он дуустал, долоо хоног бүр “Заригийн дугтуй” нэртэй 15 минутын контентыг 48 дугаар бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байна.

“Ган Үзэгтэн” ХХК-ийн zarig.mn видео сайт нь дөрөв дэхь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд бид мэдээ, мэдээллийг газар дээрээс нь шууд, шуурхай, эвлүүлэггүй хүргэдэг. Өнөөдрийн байдлаар манай веб сайтад хоногт дунджаар 300 мянган хэрэглэгч хандан, мэдээ, мэдээлэл авч байна.

Маргааш банкууд амарч, “Хас банк“-ны Имарт салбар ажиллана
Маргааш банкууд амарч, “Хас банк“-ны Имарт салбар ажиллана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 22-ноос ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 22-ноос ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.