Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭД: “Бид Улс тунхагласны баяр гэдэг утга учраа мэдэж байхад л болно, амрах шаардлагагүй“

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
2 минут 43 секунд

Өнөөдөр Улс тунхагласны баярын өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тохиож буй. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан нь Монголын түүхэнд тохиосон томоохон үйл явдал юм.

Туурга тусгаар Монгол улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд уг өдрийн ач холбогдол оршино. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм.

Харин эл өдрийн талаар өнөөгийн залуус ямар ойлголттой явдгийг хүргэж байна.

Ихэнх залуус энэ өдрийг 1911 оны 12 дугаар сарын 29-ны тусгаар тогтнолоо зарласантай андуурч байсан хэдий ч гол утга агуулгыг нь мэдэж байсан юм. Нөгөө талаараа "Бид энэ өдрийн түүхэн утга учрыг л ойлгож мэдэж бас мартахгүй байх хэрэгтэй. Бусдаар өнөөдрийнх шиг амрах шаардлагагүй" гэдгийг хэллээ. Мөн зарим нь "Намын баяр л гэж хэлэх байх үндсэн хуультай болсон, эрх эрх чөлөөгөө эдэлдэг болсон гэдгийг бол мэдэж байна" хэмээсэн юм.

Ингээд энэ бичлэгийг хүлээн авна уу.

Хүүхдийн төв номын сан Хөдөлмөрийн баатар зохиолч Б.Баастын нэрэмжит болжээ
Хүүхдийн төв номын сан Хөдөлмөрийн баатар зохиолч Б.Баастын нэрэмжит болжээ
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.