Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Амгаланбаатар: Шагнал гардуулсан Дөлгөөн гэх залууд хариуцлага тооцвол хатуу тэмцэнэ шүү

Ангилал
Бусад
Огноо
Унших
3 минут 49 секунд

Chuka – MongolComment

Өнгөрөгч 11 дүгээр сарын 19-ний өдөр "Хиртээгүй сарнай" МУСК-ы нээлт болж өндөрлөсөн. Киноны нээлтийн үеэр жүжигчин О.Амгаланбаатар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Шагналаа авсаныхаа дараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Нээлтэндээ арай гэж амжаад иртэл нэмээд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтны тэмдэгээр шагнагдчихлаа. Ичиж үхэхээ шахлаа. Санаа зовсондоо олны дундаас зайдуу 00-д даруухан зургаа авав. Миний соёлыг тэргүүлж ажилласан ч гэж юу байхав.

Энэ салбарын олон мундаг хүмүүстэй эв зүйгээ олоод явсных цаашид чадах зүйл байвал хийгээрэй гэсэн хариуцлага л байлгүй дээ. Ямартай ч маш их баярлалаа. Соёл урлагийн салбарт ганц жүжигчнээр биш олон зүйлээр тэргүүний ажилтны хэмжээнд хувь нэмрээ оруулах гэж хичээнэ ээ.

Шагнал авсан хүмүүс "Энэ бол ганц миний шагнал биш..." нтр гэж хэлэхээр нь "Ийм муухай пальдага байх хэрэг байна уу" гэж боддог байсан ч энэ мөчид бол тэгэж хэлмээр санагддаг юм байнаа. Мэргэжлийн бус гэж гоочлолгүй миний оролцсон бүхэн дээр зааж зөвлөсөн, загнаж ойлгуулсан, муулж мяалсан мундагууддаа бүгдэд нь баярлалаа" хэмээсэн юм.

Гэвч тэрбээр өөрийнхөө цахим сүлжээнд нийтэлсэн постын дараа Соёлын яамтай холбоотой мэдээллийг оруулжээ. Тэрбээр "Би "Хиртээгүй сарнай" кино нээлтэн дээр гэнэт МУСТА тэмдэгээр шагнуулаад сандарч гайхах, санаа зовохдоо "Өөрөөсөө ичиж үхэхээ шахлаа" гэсэн пост оруулсан юм. Тэгсэн өнөөдөр өнөөх тэмдэгийг нь өгдөг соёлын яамнаас нь надруу залгалаа. "Дэд сайд өөрийн чинь постыг харсан байнаа. Ичиж байгаа бол эргүүлээд авчихаж болно" гэсэн утгатай үгийг их тийм дээрээс эвгүй өнгөөр хэлж байнаа. Яам тамганыхан гэхээрээ л ярвайлттай, дээрэнгүй өнгөөр дээрэлхэж харьцдаг байх ёстой юм уу?

Эгдүү дургүй зэрэг хүрээд тасалчихлаа. Олон хүмүүс постыг маань ойлгоод баяр хүргээд л байсан юм. Уул нь ухаантай битгий хэл уншиж бичдэг хүнд маш тодорхой ойлгогдохоор "би соёл урлагийг тэргүүлж ажиллаж чадаагүй ээ, энэ шагналыг авахаасаа ӨӨРӨӨСӨӨ ичиж байна аа. Гэхдээ цаашид юм хий гэсэн санаа байхаа хичээнээ, баярлалаа" гэсэн л утга илэрхийлсэн төдий. Юу ч хэлэхэв дээ. Харам олддог тэмдэгийг нь авчихаад хайхрамжгүй үг хэлчихсэн бололтой. Бурхны хөшөө нтр барих гээд завгүй байдаг яамныхандаа буцаагаад өөрөө аваачаад өгчихнөө. Өөрөөсөө тэмдэг авахдаа ичиж байсан бол өнөөдөр та нараас бүр их иччихлээ.

Тодорхойлсон МУГЖ С.Өлзийхүү эгчдээ болон Хиртээгүй сарнай УСК-ны хамт олондоо баярлалаа.

Жич: Шагнал гардуулсан Дөлгөөн гэдэг залууд хариуцлага тооцно ч гэх шиг. Халагдсан байвал харин хатуухан тэмцэнээ. Хэлчихье!!! Хийх юмаа олж ядаад хэдэн ажилчдаа халж солихын оронд Богд зонхов барих гэсэн удирдлагуудынхаа шийдвэрт бодол ухаанаа чиглүүлээсэй билээ.

6 хоногийн хугацаатай МУСТА О.Амгаланбаатар" хэмээжээ.

Зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцжээ
Зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцжээ
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.