Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д 2019 онд хөдөлмөрийн гэрээт ажилтнаар явахаар хүлээгдэж байсан иргэдийг илгээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

БНСУ-ын Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах асуудлыг нээлттэй болгох, Монгол, Узбекстан, Мьенмар, Филлипин зэрэг улсаас ажиллах хүч авахаа албан ёсоор мэдэгдсэний дагуу илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тус улсын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар өөрийн орны ажил олгогчидтой уулзалт зохион байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нислэгээр хүлээн авахаар нэрсийг эцэслэн ирүүлсэн 39 иргэнийг өчигдөр илгээсэн байна.

2019 оноос БНСУ-ын Гадаад ажил хайгчаар хөдөлмөрийн биржид нэр нь байршиж ажлын санал хүлээн авсан, явах тов хүлээгдэж буй 670 орчим иргэн байна. Эдгээр иргэдийг анх Хөдөлмөрийн биржид байршиж, ажлын санал хүлээн авсан дарааллаар нь хүлээн авах тухай БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол Улс дахь И Пи Эс төвөөс бидэнд албан ёсоор мэдэгдсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тэнгэрлэг Монголын залуу иргэн Та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тэнгэрлэг Монголын залуу иргэн Та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.