Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан​: Монгол Улсад мөрдөгдөж буй 6000 гаруй стандартын 60 хувийг нь хүчингүй болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 15 секунд

“Ган Үзэгтэн” ХХК-ийн Zarig.mn видео сайт нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Заригийн дугтуй” эвентийг 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр буюу өчигдөр /2021.11.25/ амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд, яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий нийт 99 зочин урилгаар оролцож, салбар салбартаа тулгарч буй асуудлуудыг нээлттэй, илэн далангүй ярилцгаасан юм. Тодруулбал, иргэд, ААН-үүдэд хамгийн их хүндрэл, чирэгдэл дагуулдаг зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн асуудлыг хөндөж, бизнесийн орчинд ямар стандартууд тээг болдог талаар үүнийг төр хэрхэн засч, сайжруулах вэ гэдэгт хариулт, шийдэл олоход “Заригийн дугтуй” эвентийн гол зорилго оршлоо.

Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй 6000 гаруй стандарт бий. Үүний 70-80 хувь нь үндсэндээ социализмийн буюу өнгөрсөн үеийн стандартууд мөрдөгддөг. Тэгвэл эдгээр 6000 гаруй стандартын 60 хувийг нь хүчингүй болгож шинэчлэх талаар анх удаа Шадар сайд С.Амарсайхан “Заригийн дугтуй” эвентийн нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо.

Шадар сайд С.Амарсайхан:6000 гаруй стандартын 60 орчим хувийг нь хүчингүй болгож, шинэчилнэ

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Стандарт бол цаг, мөнгө хэмнэдэг хөгжлийн хэмжүүр байх ёстой. Түүнээс биш ажил, амьдралын садаа байх ёсгүй. Өнөөдөр стандарт сайн, сайхан зүйлийн хэмжүүр гэхээсээ илүүтэй хөгжил дэвшлийн садаа болох нь илүүтэй давамгайлж байгаа. Нэг хэв маягийн хэмнэлд орчихсон, Үүнийг дорвитой бөгөөд хурдтай өөрчлөх шаардлагыг тавьж ажиллаж байна. Ирэх хагас жилийн дотор өнөөдөр мөрдөгдөж буй 6000 гаруй стандартын 60 орчим хувийг нь хүчингүй болгож, шинэчилнэ. Жишээ нь зөвхөн эрүүл мэндийн салбарт 640 орчим стандарт мөрдөгдөж байна. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг иргэн бүр авдаг. Гэтэл өнөөдөр цөөхөн хэдэн эмнэлэгт наад захын стандарт мөрдөгддөг.Хүний амь нас минут, секундээр хэмжигдэж байхад хүлээн авах дээр өчнөөн юм асууж стори бичээд суудаг. Тиймээс энэ бүхнийг өөрчилж, хамгийн чухал салбараасаа стандартын шинэчлэлтийг эхлүүлнэ.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага, стандартууд хөгжлийн гацаа байж болохгүй. Хүнд суртал, дааж, давшгүй шаардлагууд иргэдийн ажил амьдралд саад болдог байж болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, ТББ нь эрхэлдэг байх тэр чиглэл рүү орно. Салбараа хамгийн сайн мэдэх хүмүүст нь хариуцуулна. Жишээ нь талх, чихрийн үйлдвэрт ажилладаг хүн л тэр салбарын стандартыг хамгийн сайн мэднэ. Салбаруудын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор стандартыг мөрдүүлдэг болно” гэлээ.

БОАЖЯ-наас олгодог 19 төрлийн 22 тусгай зөвшөөрлийн зургааг нь бүрэн цахимд шилжүүлнэ

БОАЖЯ-ны хувьд ААН-үүдэд 19 төрлийн 22 тусгай зөвшөөрөл олгодог. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг цахимаар авч эхэлсэн. Ингэснээр 1000 гаруй иргэн, ААН-ийн материалыг цахимаар авч шийдвэрлэжээ. Мөн химийн аюултай бодисыг хадгалах, тээвэрлэхтэй холбоотой зөвшөөрлийг цахим руу шилжүүлэхээр төлөвлөж буй. Үндсэндээ ирэх онд багтаан дээрх 19 төрлийн 22 тусгай зөвшөөрлийн зургааг нь бүрэн цахимд шилжүүлнэ гэж БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлэв.

Тэрбээр “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол иргэд болон ААН-үүдээс хамгийн их гардаг. Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй болгох чиглэлд манай яам зорьж ажиллаж байна.Цаашдаа ан агнуур, ой, ургамлын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрлүүдийг үе шаттайгаар цахим руу шилжүүлэхээр ажиллаж байна. Намар бүр анхаарал татдаг самрын экспортын зөвшөөрлийг эргэн харж, нөхцөл шаардлагуудаа тодорхой болгож нийтэд нээлттэй шилэн болгоно. Самрын экспортыг хязгаарлагдмал цөөн тооны ААН-үүдэд олгодог байдлыг хална. Үндсэндээ экспортын зөвшөөрлийн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг шилэн болгохоор ажиллаж байна. Мөн газар эзэмших эрхийн хугацаа сунгах зөвшөөрлийг цахимд шилжүүлэхээр бэлэн болсон” гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:Ирэх онд эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлнэ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар шинээр байгуулагдсанаар эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй эм, эмнэлгийн хэрэгсэлд хатуу хяналттай болсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай нүүр тулсан нь бид ажил үйлчилгээгээ цахим руу шилжүүлэхээс өөр аргагүйд хүрлээ. Эрүүл мэндийн салбарын зарим зөвшөөрөл, эмнэлгийн магадалгаа цахимд шилжсэн. Ирэх онд эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, тусгай зөвшөөрлүүд цахимд шилжиж, шилэн болно.

Бизнес эрхлэгчдийг төлөөлж “Өгөөж чихэр боов” ХХК-ын Ерөнхий захирал С.Түмэнгэрэл: Өнөөдөр нэг бизнес эрхлэгч Монгол Улсын зургаан иргэний амьдралыг үүрч явна

-Монгол Улсад өнөөдөр хангалттай олон стандарт бий. Харамсалтай нь мөрдөгддөг стандарт гэж байхгүй. Хоёрдугаарт, өнөөдөр Монголд нэмээд дабль стандарт гэгч бий болчихсон. Үүнд иргэд, бизнес эрхлэгчид бухимддаг. Хэрэгтэй, хэрэггүй стандартууд их байна. Дүрэм,журам гээд төрийн шаардах юм нь олон болох тусмаа төрийн албан хаагчид нь нэмэгдэж нөгөө талд нь бизнес эрхлэгчид ядардаг. Өнөөдөр нэг бизнес эрхлэгч Монгол Улсын зургаан иргэний амьдралыг үүрч явна. Энэ тоо найм болбол дийлэхгүй болно шүү. Энэ бүхнийг өөрчлөх цаг нь болсон. 20 жил бизнес эрхлэж жаргал, зовлонг нь туулчихсан бидний хувьд ямар ч нөхцөлд амьдарч чадах дархлаатай болчихсон. Харин дөнгөж эхэлж байгаа бизнес эрхлэгчдэд хүнд нийгэм шүү.

“Зариг” сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг: Шударгаар татвар төлдөг, ажил олгогч бизнесийнхэнийгээ төрийн дарамтаас өмөөрч дуугарна

“Ган Үзэгтэн” ХХК-ийн zarig.mn видео сайт 2022 оны нэгдүгээр сараас эхлэн он дуустал, долоо хоног бүр “Заригийн дугтуй” нэртэй 15 минутын контентыг 48 дугаар бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байгаа аж. Мэдээ, мэдээллийг газар дээрээс нь шууд, шуурхай, эвлүүлэггүй хүргэдэг тодотголтой “Зариг” сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг цаашид баялаг бүтээгчид, шударгаар татвараа төлдөг бизнес эрхлэгчдээ дэмжиж, энэ орчинд ажиллах хууль эрх зүйн орчныг нь сайжруулахад бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

НИЙТЛЭХ

64.119.22.249

Стандарт мөрддөггүй болгоно гэдгийг ойлгодоггүй ээ

Хариулах

202.126.94.99

Мэргэжлийн судлаач, эрдэмтэдээс л асуудаа. Бид ур дунгуй их ярьж байна, толгой хоосон болохоор ам нь л ажиллаад байнадаа!!!

Хариулах

Голомт эдү

ШИНЭ УНШСАН СЭТГЭГДЭЛ

45 минутын өмнө С.Амарсайхан​: Монгол Улсад мөрдөгдөж буй 6000 гаруй стандартын 60 хувийг нь хүчингүй болгоно

2 цагийн өмнө "Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол 2021" боллоо

2 цагийн өмнө Г.Занданшатар: Монголчууд бидний тусгаар тогтнолоороо, улс үндэстнээрээ бахархах өдөр

2 цагийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ

3 цагийн өмнө Н.Батмөнх: Хичээж, хөдөлмөрлөж байгааг минь төр хардаг юм байна

galshint

3 цагийн өмнө Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

4 цагийн өмнө У.Хүрэлсүх: Эрх, үүрэг хоёр ижил тэнцүү байдаг шиг эрх чөлөө, эв нэгдэл хоёр эгнэгт салшгүй орших учиртай

5 цагийн өмнө Хятадын бодлого дэлхий даяар хомсдол үүсгэж байна

6 цагийн өмнө Түүхэн ойн өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

7 цагийн өмнө Улаанбаатарт 2 хэм дулаан

23 цагийн өмнө М.Чинзориг: Хоолонд дургүй болж, ядрах, турах, өтгөн хар гарах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай

23 цагийн өмнө Манай улсын хилийн нийт урт 8252 км, хилийн тор татах ажил 20 орчим хувьтай явж байгаа

23 цагийн өмнө Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч “Богд Зонхова”-ын төсөвт хориг тавих ёстой байсан

23 цагийн өмнө Б.Пүрэвдорж: Төсөв дээр 109 төсөл, арга хэмжээг нэмсэн атлаа хэн, хэн гишүүд гаргасан юм гэдэг нь байхгүй зургаан хуудас материал бий

Өчигдөр Ж.Бат-Эрдэнэ: Манай аймагт “Айрагны өргөө” барихаас илүүтэй хоёр ч цэцэрлэгийн төсөв шаардлагатай

Өчигдөр Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч “Богд Зонхова”-ын төсөвт хориг тавих ёстой байсан

Өчигдөр БАРИЛГЫН САЛБАР: Үндэсний үйлдвэрлэгч, худалдаачид, ханган нийлүүлэгчид нэгдэж байна

Өчигдөр Хүчингийн хэргийн яллагдагчийг УЕП Б.Жаргалсайхан өмгөөлж, сэтгүүлчдэд гомдол гаргажээ

Өчигдөр Шахмал түлшний "Зүүн бүсийн үйлдвэр"-ийн технологийн горимыг тохируулж байна

Өчигдөр "Манан" УСК арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс бүх кино театруудаар гарч эхэлнэ

ZARIG.mn

- Сүхбаатар дүүрэг 6-р хороо,бага тойруу, Ж.Самбуугийн гудамж 6 тоот

- 76009966 - [email protected]

Бидний тухай Сурталчилгаа байршуулах Үйлчилгээний нөхцөл

© 2020. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

З.Энхболд: Өнөөдөр улс тунхагласан өдөр биш
З.Энхболд: Өнөөдөр улс тунхагласан өдөр биш
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.