Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хүрэхгүй хувь нь л хөдөлмөр эрхэлдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

"Бэрх биш ээлтэй" аяны хүрээнд "Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт- 2021" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэх судалгааны өгүүллийг өнгөрөгч сарын 15-наас энэ сарын 15-ны хооронд хүлээн авч шилдэг найман илтгэлийг шалгаруулсан байна.

Монгол улсын хэмжээнд 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдгээрээс хөдөлмөрийн насны 90 гаруй мянган иргэн байдаг ч 13 мянга гаруй нь буюу 10 хүрэхгүй хувь хөдөлмөр эрхэлдэг байна.

МУБИС-ын тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийн эрхлэгч, Ph.D Т.Батцэнгэл: "МУБИС- 2013 оноос эхлэн тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлийг нэг жилийн хөрвөх сургалтар бэлдэж эхэлсэн. Харин 2015 оноос хойш бакалаврын 3.5 жилээр багш нарыг төгсгөх болсон. Энэ мэргэжлээр сурч, төгсөж буй хүмүүсийн ажлын байрнд тавигдаж буй шаардлага, нийгмийн эрэлт хэрэгцээ ямар байгаа талаар илтгэл бичсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нийгэмд эзлэх хувь нь хангалттай биш байдаг. Үүний шалтгаан нь мэргэжлийн башгийн дутагдалтай байдал гэсэн дүгнэлт бий. Тиймээс энэ чиглэлээр багш нарыг бэлдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх нь зүйтэй юм. 2015 оноос хойш тусгай хэрэгцээт боловсролын 44 багшийг бэлтгэсэн. Эдгээр багш нарыгг бэлдэхэд тулгуур, харааны, сонсголын бэрхшээлтэй оюутнууд элсэн орж байснаас сонсголын бэрхшээлтэй 16 оюутан төгссөн" гэв.

ХБХХЕГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөх эрхлэх эрхийг хангах, хөдөлмөрлөх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор "Ээлтэй экспо" арга хэмжээг зохион байгуулах юм. Тус арга хэмжээний хүрээнд ААН, байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхийг таниулж, ажилд зуучлах үйлчилгээ үзүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлаад орхих бус тухайн ажлын байрнд дасан зохицох хүртэл нь бэлдэж, удаан хугацаагаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

С.Амарсайхан​: Монгол Улсад мөрдөгдөж буй 6000 гаруй стандартын 60 хувийг нь хүчингүй болгоно
С.Амарсайхан​: Монгол Улсад мөрдөгдөж буй 6000 гаруй стандартын 60 хувийг нь хүчингүй болгоно
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.