Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ ковидын шинэ хувилбарыг “Омикрон“ гэж нэрлэв

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Огноо
Унших
0 минут 49 секунд

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн шинэ хувилбарыг Омикрон гэж нэрлэв.

Омикрон хувилбарыг ДЭМБ-д энэ сарын 24-нд Өмнөд Африкаас анх мэдээлсэн бөгөөд Ботсвана, Бельги, Хонконг, Израильд хувилбарын тохиолдлууд илэрсэн байна.

Хэд хэдэн улсууд одоо Африкийн өмнөд хэсэгт болон түүнээс гарах зорчихыг хориглох, хязгаарлах шийдвэр гаргажээ.

АНУ Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавиас хийх нислэгийг хаах болсноо мэдэгдэв. Шийдвэр даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.

Омикрон хувилбар нь халдвар дамжих чадвар, хоруу чанар болон вакцины үр нөлөө зэрэгт нөлөөлж байгаа нь санаа зовоож байгаа талаар ДЭМБ мэдэгджээ.

Мутацид орсон шинэ вирус 500 дахин хурдтай тархаж байна
Мутацид орсон шинэ вирус 500 дахин хурдтай тархаж байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.