Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Болортуяа: УОК шинэ хувилбарын талаарх зөвлөмж, шийдвэр гаргахаар судалж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 3 секунд

B.1.1.529 гэх шинэ төрлийн мутацид орсон вирус Европын орнуудаар тархсанаар, зарим улс орнууд хилээ хааж эхлээд буй. Өмнөд Африкаас гаралтай Ковидын B.1.1.529 шинэ хувилбар олон төрлийн мутацид орсон, онц аюултай хувилбар бөгөөд маш хурдацтай тархаж байгаа аж. Тэгвэл манай улс шинээр тархаж эхлээд буй мутацитай холбогдуулан ямар арга хэмжээ авах талаар олон нийт санаа зовж байна.

Үүсээд буй нөхцөл байдалд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг хүргэжээ. Тэрбээр "Ковид-19 шинэ төрлийн мутацид орсон B.1.1.529 хувилбарын талаарх судалгаа үргэлжилж байгаа, айж сандрах хэрэггүй бөгөөд вакциндаа хамрагдахыг ДЭМБ зөвлөж байна.

УОК шинэ хувилбарын талаарх тодорхой зөвлөмж, шийдвэр гаргахаар судалж, бэлтгэж байна" гэжээ.

Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн
Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.