Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикрон хувилбар хөрөнгө оруулагчдыг шоконд оруулж дэлхий даяар хувьцааны үнэ унаж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 5 секунд

Ковидын шинэ хувилбар бүртгэгдсэн даруйд дэлхий даяар хөрөнгийн зах зээл огцом унав.

Их Британийн тэргүүлэгч хувьцааны FTSE (Financial Times хөрөнгийн бирж) 100 индекс 3.7 хувиар буурч, Герман, Франц, АНУ-ын гол зах зээлүүд мөн уналтад орсон байна.

Агаарын тээврийн компаниуд болон аялал жуулчлалын компаниудын хувьцааны ханш хүнд цохилтод өртөж томоохон нислэгийн компаниудын хувьцаа 10-15 хувиар унажээ.

Их Британи Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини зэрэг улсаас баасан гарагийн үдээс эхлэн ням гарагийн 04.00 цаг хүртэл нислэг хийхийг түр хугацаагаар хориглов.

Markets.com-ын зах зээлийн ахлах шинжээч Нейл Вилсон "Хөрөнгө оруулагчид Ковидын шинэ хувилбар нь хөл хорио, хил хязгаарлалт, эдийн засгийн уналтад хүргэнэ гэж эмээж байгаа учраас оруултаа эргүүлэн татаж байна" гэжээ.

Эх сурвалж: BBC

Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид өнөөдөр эх орондоо ирнэ
Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид өнөөдөр эх орондоо ирнэ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.