Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Омикрон мутаци бүртгэгдсэн улсуудад зорчсон иргэдийг эх орондоо ирэхэд нь 10 хоног тусгаарлана

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 22 секунд

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу УОК цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хуралдаанаар шинэ мутаци хувилбартай холбоотойгоор дотоодод авах хариу арга хэмжээ, тодорхой зөвлөмжийн талаар хэлэлцсэн аж.

Энэ үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "УОК-оос хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.

Халдвар тархсан улс орнуудаас зорчин ирж байгаа болон тухайн улсаар дамжин ирж буй гадаадын иргэдийг хүлээн авахгүй. Эрсдэлтэй бүсүүдэд аялсан, зорчсон иргэдийг өөрийн улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрсдийнх нь зардлаар 10 хоногийн хугацаанд тусгаарлалтад оруулна. Мөн манай улсад 200 гаруй энхийг сахиулагчид ирж байгаа. Эрсдэлтэй бүсээс ирж байгаа тул 10 хоногийн хугацаанд цэргийн амралтад тусгаарлана.

Нисэх онгоцны буудал, авто замын боомтууд, хилийн шалган нэвтрүүлэх хил хяналтын орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна. Гадаад улс руу аялах аль эсвэл зайлшгүй шалтгаанаар зорчих гэж буй иргэд тухайн зорчсон улсад шинэ мутаци бүртгэгдвэл буцаж ирэхэд нь 10 хоногийн тусгаарлана гэдгийг хэлье" гэлээ.

ЭМЯ-ны харьяа байгууллагууд цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаж байна
ЭМЯ-ны харьяа байгууллагууд цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаж байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.