Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Хөл хорио тогтоох асуудал огт яригдаагүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 0 секунд

Улсын Онцгой комиссын 29 дүгээр хуралдаанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан шийдвэрүүдийг холбогдох албаныхан танилцуулж байна.

Энэ үеэр дотоодод ямар нэгэн хязгаарлалт, дэглэм тогтоох эсэх талаар сэтгүүлчийн асуултад УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Дотоодод ямар нэгэн хязгаарлалт болон хөл хорио тогтоох тухай асуудал яригдаагүй. Нэн тэргүүнд гадаад улс орнуудаас хилийн боомтуудаар дамжиж орж ирэх болзошгүй эрсдлээс сэргийлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг авахаар болж байна. Цаашид ямар нөхцөл байдал, эрсдэл, хүндрэл үүсэхийг хэлж мэдэхгүй учраас тухайн цаг үед нь нөхцөл байдалтай уялдуулж зарим нэг арга хэмжээг авахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар бизнесийн салбаруудаа үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх байр суурьтай байгаа" гэлээ.

Шинэ мутаци бүртгэгдсэн улсуудаас ирж буй гадаадын иргэнийг хүлээж авахгүй
Шинэ мутаци бүртгэгдсэн улсуудаас ирж буй гадаадын иргэнийг хүлээж авахгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.