Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АБУ ДАБИ-2021: Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 27 секунд

May be an image of 1 person and indoor“Абу Даби-2021” Гранд Слам тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр буюу 11 сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид гурван хүрэл медаль хүртэж, сайхан амжилтыг гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр /2021.11.27/ тус тэмцээнд манай найман жүдоч хүч үзэхэд “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ.

Тэрбээр энэ жил хоёр “Их дуулга”-д түрүүлээд байгаа бөгөөд гурав дахь түрүүгээ авах эсэхээ Узбекистаны Х.Тураевтай хийнэ. Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрын даваанд Бельги улсын Жероен Кассег 3:17 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Словакийн Мартин Хойякыг 2:55 минутад цэвэр ялжээ. Улмаар хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальтай ОХУ-ын Арман Агаяныг нэмэлт цагт цэвэр ялснаар энэ онд гурав дахь удаагаа Гранд Слам ангилалын финалд шалгараад байна. Тэрбээр Тибилис, Ташкентэд тус бүр түрүүлээд Бакугаас хүрэл медаль хүртээд байгаа.

Маргааш Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн
 
ШУУД: ХҮН нам “2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр”-ээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байна
ШУУД: ХҮН нам “2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр”-ээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.