Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АБУ ДАБИ-2021: Ц.Энхчимэг хүрэл медалийн төлөө барилдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 59 секунд

“Абу Даби-2021” Гранд Слам тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд өнөөдөр манай улсын найман тамирчин барилдсан бөгөөд Цэрэндуламын Энхчимэг Гранд Слам ангилалд анх удаагаа хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.

Ц.Энхчимэг эхний тойрогтоо Бразилийн Эдуарда Розаг 17 секундэд цэвэр савсан бол хэсгийн аваргын төлөө 2019 оны дэлхийн аварга Францын Мари Ив Гахид ялагдал хүлээжээ. Улмаар дагах барилдаанд Ц.Энхчимэг Ази, номхон далайн орнуудын АШТ-ий хошой хүрэл медальт, Далайн орнуудын гурван түрүүтэй Австралийн Аойфе Коглэнийг нэмэлт цагт торгуулиар ялсан. Одоо тэрбээр хүрэл медалийн төлөө Их Британы Келли Петерсен Поллардтай барилдана. Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 21:00 цагт эхлэх юм.

АБУ ДАБИ-2021: Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана
АБУ ДАБИ-2021: Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.