Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АБУ ДАБИ-2021: Ц.Цогтбаатар түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

May be an image of 1 person, standing, indoor and text“Абу Даби-2021” Гранд Слам тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр буюу 11 сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид гурван хүрэл медаль хүртэж, сайхан амжилтыг гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр /2021.11.27/ тус тэмцээнд манай найман жүдоч хүч үзэхэд “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар аваргын алтан медалийн төлөө барилдаж, түрүүллээ.

Тэрбээр финалын шатанд Узбекистаны бөх Тураев Хикматиллохийг цэвэр яллаа. Ингэснээр Ц.Цогтбаатар нийт 5708 оноогоор 73 кг-д дэлхийн чансааг албан ёсоор тэргүүлж эхэлж буй юм.

Ховд аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ
Ховд аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ
 
Өнгөрсөн 7 хоногт 8816 иргэн И-баримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ
Өнгөрсөн 7 хоногт 8816 иргэн И-баримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.