Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүдоч Б.Мөнгөнчимэг, Г.Алтанбагана нар жюү жицүгийн УАШТ-д түрүүлжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

Жюү жицүгийн УАШТ хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр шилдгүүдээ тодруулав. Тэмцээн баасан гарагт өсвөр үе, залуучууд /U8, U10, U12, U14, U16, U18/, бямба гарагт мастер, насанд хүрэгчдийн ангилалд аваргуудыг шалгаруулжээ. Энэ жилийн тэмцээнд жүдогийн цөөнгүй шилдэг оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болголоо.

Улмаар жүдогийн шигшээ багийн тамирчид болох ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Алтанбагана нар түрүүлж, жюү жицүгийн 2021 оны улсын аварга болжээ.

Тэмцээнийг Спортын төв ордны Б заалд зохион байгуулж нийт 45 клубийн 900 гаруй тамирчид ур чадвараа сорьсон байна.

Улаанбаатар хотод буусан онгоцны зорчигчдоос  шинжилгээ авч нэвтрүүлнэ
Улаанбаатар хотод буусан онгоцны зорчигчдоос шинжилгээ авч нэвтрүүлнэ
 
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.