Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хөөмий судлаач Франц эрдэмтнийг төрийн “Найрамдал” медалиар шагнав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Угсаатны хөгжим судлалын доктор, Монгол хөөмий судлаач Жоанни Кюртэг Монгол судлалыг хөгжүүлэх, Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн “Найрамдал” медалиар шагнажээ.

Бүгд Найрамдах Франц улсад суугаа элчин сайд У.Нямхүү Парис хотноо энэ сарын 22-ны өдөр түүнд шагналыг нь гардуулав. Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир зэрэг албаны хүмүүсээс гадна, Монгол судлаач Франц эрдэмтдийн төлөөлөл, Монгол төрийн одон медаль хүртсэн хүмүүс ёслолд оролцжээ.

Омикроны шинж тэмдгүүд өмнөх хувилбаруудаас хөнгөн байгааг тогтоожээ
Омикроны шинж тэмдгүүд өмнөх хувилбаруудаас хөнгөн байгааг тогтоожээ
 
Маргааш  “Дэлхийн эмч нарын өдөр” тохионо
Маргааш “Дэлхийн эмч нарын өдөр” тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.