Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: “Рио Тинто“-гийн талаас бичиг ирнэ гэсэн хүлээлттэй байна

Огноо
Унших
1 минут 1 секунд

"Оюу толгой"-н гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Ажлын хэсгийн үндсэн зорилго УИХ-ын 92 дугаар тогтоолд дурьдагдсан 5 үндсэн асуудлаар шийдэл гаргаж, УИХ-д танилцуулах ёстой. Риогийн зүгээс бүх асуудалд хариу өгнө гэж итгэж байна. Хэлэлцээрийн явцад ийм зүйлүүлэд анхаараарай гэж Ерөнхий сайд чиглэл өгсөн. Тодруулбал,

  • Засгийн газрын “Оюу толгой” ХХК-иас эзэмшдэг 34 хувьд ногдох өрийг өнөөгийн ханшаар нь 100 хувь тэглүүлэх
  • Ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах
  • Дубайн гэрээг бүхэлд нь хүчингүй болгох
  • Засаглалыг сайжруулах зэрэг асуудлаар санал тавьж байгаа.

Энэ долоо хоногт Риогийн талаас манайд бичиг ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Хэлэлцээр зогссон, ойлголцохгүй байгаа гэх асуудал байхгүй" гэлээ.

БШУЯ: Цэцэрлэгүүдийг энэ сарын 10-наас ирэх хоёрдугаар сар хүртэл амраах эсэхийг даваа гаригт шийднэ
БШУЯ: Цэцэрлэгүүдийг энэ сарын 10-наас ирэх хоёрдугаар сар хүртэл амраах эсэхийг даваа гаригт шийднэ
 
А.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал тавдугаар сарын 20-н хүртэл хойшилжээ
А.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал тавдугаар сарын 20-н хүртэл хойшилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.