Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Л.Халтар сайдыг дээрээс нь УИХ-ын гишүүд дарамтлаад, доороос нь албан тушаалтнууд нь алдаг юм билээ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би ЗТХЯам дээр очиж нөхцөл байдалтай танилцсан. Л.Халтар сайд нь уг нь юм хийх талаар ярьдаг юм билээ. Гэтэл УИХ-ын гишүүн биш учраас жулддаг юм байна лээ. УИХ-ын гишүүд дарамталдаг юм билээ. Доод албан тушаалтнууд нь алдаг юм билээ. Зөвхөн ЗТХЯ ч биш, бусад яамнууд ч иймэрхүү л байгаа. Ийм байдлаар явах гэвэл буруу. Сингапурын компани татан буугдсан уу. Мөн Далайн захиргааны даргаар хэн хэн ажилласан юм бэ. Ер нь тэр Сингапурын компанийг жаахан ухвал хар тамхи, янз бүрийн асуудалтай холбоотой эвгүй газар гарна шүү. Тийм учраас үүнийг хэлээд өг " гэв.

Г.Тэмүүлэн: Яам нь бодлогын ажлаа, агентлагууд нь хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа хиймээр байна
Г.Тэмүүлэн: Яам нь бодлогын ажлаа, агентлагууд нь хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа хиймээр байна
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.