Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Тэмүүжин: Амласан ёсоороо ТҮК-ийн гурван ахын найрыг хөтөллөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан. Улмаар тохижилд үйлчилгээний байгууллагад 12 жил ажилласан Н.Батмөнх, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж нар "Алтангадас" хүртээсэн юм.

Харин тэдний найрыг үнэгүй хийж өгөхөө амласан "Буган халиун" ресторан өнөөдөр найрыг нь үнэгүй хийж өгч байна. Амласан ёсоор жүжигчин С.Батзориг, Б.Билэгдэмбэрэл, О.Тэмүүжин нарыг хөтөлж, "Royal dance" хамтлагийн бүжигчид иржээ.

Энэ тухай жүжигчин О.Тэмүүжин "Амласандаа хүрч ТҮК-н гурван ах С.Жаргалсайхан,Г.Бямбадорж,Н.Батмөнх нарынхаа Алтангадасны найрыг хөтлөхөөр 3-уулаа ирлээ" хэмээсэн байна.

“Л.Халтар сайдыг дээрээс нь УИХ-ын гишүүд дарамтлаад, доороос нь албан тушаалтнууд нь алдаг юм билээ“
“Л.Халтар сайдыг дээрээс нь УИХ-ын гишүүд дарамтлаад, доороос нь албан тушаалтнууд нь алдаг юм билээ“
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.