Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГЕРМАН: Вакцинд хамрагдаагүй иргэд олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг хориглолоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 43 секунд

ХБНГУ-ын үндэсний болон бүс нутгийн удирдагчид коронавирус халдварын дөрөв дэх давалгаанаас сэргийлэхийн тулд вакцинд хамрагдаагүй хүмүүсийг олон нийтийн амьдралд оруулахгүй байх шийдвэр гаргалаа.

Канцлер Ангела Меркель энэхүү томоохон арга хэмжээг "үндэсний эв нэгдлийн төлөө" үйлдэл гэж тайлбарлав.

Зөвхөн вакцинд хамрагдсан эсвэл саяхан Ковидоос эдгэрсэн хүмүүсийг ресторан, кино театр, амралт зугаалгын газар, болон томоохон дэлгүүрээр үйлчлүүлэхийг зөвшөөрөх аж.

ХБНГУ-ын Ковидийн дөрөв дэх давалгаа хүндэрч байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 388 хүн нас баржээ.

Эх сурвалж: BBC

Хяслантай юм шиг Д.Зүмбэрэллхам ШЕЗ-ийн даргаар томилогдох байх
Хяслантай юм шиг Д.Зүмбэрэллхам ШЕЗ-ийн даргаар томилогдох байх
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хайлаастад авто ослын улмаас 16 настай охин нас барж, 8-40 насны 6 хүн хүнд гэмтжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хайлаастад авто ослын улмаас 16 настай охин нас барж, 8-40 насны 6 хүн хүнд гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.