Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол хүний аюулгүй байдалд халдсан энэ хэргийг монголчууд хэзээ ч уучлахгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг ГХЯ-наас мэдээлсэн. Тэгвэл дээрх асуудлаар иргэд БНСУ-ын Элчин сайдын яамд шаардлага хүргүүллээ.

Иргэн Ж.Отгонбаяр “Зодуулсан Монгол охинд хуулийн зөвлөгөө өгөх, нөхөн төлбөр олгох, өмгөөлөл, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхийг БНСУ-аас шаардаж байна. Монгол Улсын 40,000 гаруй залуус Солонгост ажиллаж, амьдардаг. Солонгосын хөгжилд үнэ хувь оруулж байгаа. Монгол хүний үнэлэмжийн асуудлыг ярих гэж энд ирлээ. Цаашид ийм зүйл болохгүй, монгол хүний үнэлэмжийг унагаахгүй гэж найдан энэ албан бичгийг хүргэж байна.

Монгол хүний аюулгүй байдалд халдсан энэ хэргийг монголчууд хэзээ ч уучлахгүй. БНСУ-ын Элчин сайдын яам, БНСУ охиноос, гэр бүлээс нь уучлалт гуйхыг хатуу хэлье. Шаардаж байна. Өнөөдөр тайван байдлаар энэ албан бичгийг өглөө. Хэрвээ уучлалт гуйхгүй бол маргааш бүр олуулаа жагсана. Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Монгол охиныг зодсон, яаж тамласныг дэлхийд цацна. Та бүхнийг уучлалт гуйна гэж итгэж байна” гэв.

Бензиний үнэ дахин нэмэгдлээ
Бензиний үнэ дахин нэмэгдлээ
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.