Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хохирогч охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн сайтад 92 мянган хүн санал өгчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гараад буй. Өнгөрсөн долдугаар сард гарсан уг хэргийн талаар БНСУ-ын MBC телевиз олон нийтэд мэдээлснээр уг хэрэг олон нийтэд ил болоод байгаа билээ. Тэгвэл тус асуудалд эсэргүүцсэн иргэд БНСУ-ын Ерөнхийлөгчийн сайтад хандаж эхлээд буй.

Тодруулбал, Солонгос улсын Ерөнхийлөгчийн ордны ард иргэдийн санал асуулга авах нээлттэй самбарт шударга бус зүйлийн төлөө иргэнээ хамгаалж санал өгч болдог бөгөөд тус сайтад оруулсан мэдээлэл 200,000-аас дээш 동의하다 буюу дэмжиж байна гэх саналыг авснаар тухайн асуудлыг нь БНСУ-ын Ерөнхийлөгч ажлын албанд хүрч маш яаралтай арга хэмжээ авдаг байна.

Одоогийн байдлаар зодуулсан Монгол охинтой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан гомдол 92 мянган хүний дэмжлэгийг аваад байна.

Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах бэлтгэл ажил хангагджээ
Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах бэлтгэл ажил хангагджээ
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.