Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Заан Д.Анар түрүүлж, харцага Н.Золбоо үзүүрлэлээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан хүндэтгэлийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос улсын заан Д.Анар түрүүлж, улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, их шөвөгт улсын шинэ заан Ц.Одбаяр, улсын харцага Д.Бат-Эрдэнэ нар шалгарсан байна. Дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Чимэдвандан нар үлдэв.

Сануулахад, Маргааш Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол Улсын начин Б.Цэнгэлсүрэнгийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм байна.

Х.Хэрлэн: УБТЗ-ын эдийн засгийн үр ашгийг улам дээшлүүлэхэд анхаарч ажиллана
Х.Хэрлэн: УБТЗ-ын эдийн засгийн үр ашгийг улам дээшлүүлэхэд анхаарч ажиллана
 
Д.Дагвадорж: Циркийг ирэх долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ
Д.Дагвадорж: Циркийг ирэх долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.