Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

NBA-ийн тамирчид гурав дахь тунд хамрагдаагүй бол тоглолт бүрийн өмнө шинжилгээ өгөх журам баталжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

NBA-ийн тоглогчдыг коронавирус халдварын эсрэг вакцинд хамруулахыг үүрэг болгоогүй. Тоглогчид өөрсдийн сайн дурын үндсэнд тулгуурлан вакцин хийлгэх эсэхээ шийдэж байгаа хэдий ч ихэнх мужид вакцин хийлгээгүй хүмүүс олон нийтийн үйл ажиллагаа, спортын тэмцээнд оролцох нь хориотой хэвээр байгаа юм.

Лигийн зүгээс вакцинтай холбоотой дүрмийн шинэ заалт нэмсэн нь тоглогчдын гурав дахь тунгийн дархлаажуулалтыг дэмжих бөгөөд бүүстэр тунгийн вакцинд хамрагдаагүй бол тоглолт бүрийн өмнө шинжилгээ өгөх журам тогтоож байгаа аж. Энэхүү журам нь энэ сарын 17-ноос эхлэн хэрэгжих юм.

Улирлын өмнөхөн NBA-гийн тоглогчдын 95 хувь нь хоёр тунгийн вакцинд хамрагдсан гэж мэдээлсэн бөгөөд саяхнаас АНУ, Их Британи зэрэг орнууд нэмэлт тунгийн дархлаажуулалтыг насанд хүрсэн иргэн бүрт хэрэглэж болох зөвшөөрөл олгосон билээ.

СУРВАЛЖИЛГА: Ихэнх зах, худалдааны төвүүдэд эмэгтэйчүүдийн 37 размерын гутал дуусчээ
СУРВАЛЖИЛГА: Ихэнх зах, худалдааны төвүүдэд эмэгтэйчүүдийн 37 размерын гутал дуусчээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.