Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13 настай охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн сайтад 186 мянган хүн санал өгчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гараад буй. Өнгөрсөн долдугаар сард гарсан уг хэргийн талаар БНСУ-ын MBC телевиз олон нийтэд мэдээлснээр уг хэрэг олон нийтэд ил болоод байгаа билээ. Тэгвэл тус асуудалд эсэргүүцсэн иргэд БНСУ-ын Ерөнхийлөгчийн сайтад хандаж эхлээд буй.

Тодруулбал, Солонгос улсын Ерөнхийлөгчийн ордны ард иргэдийн санал асуулга авах нээлттэй самбарт шударга бус зүйлийн төлөө иргэнээ хамгаалж санал өгч болдог бөгөөд тус сайтад оруулсан мэдээлэл 200,000-аас дээш 동의하다 буюу дэмжиж байна гэх саналыг авснаар тухайн асуудлыг нь БНСУ-ын Ерөнхийлөгч ажлын албанд хүрч маш яаралтай арга хэмжээ авдаг байна.

Одоогийн байдлаар зодуулсан Монгол охинтой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан гомдол 186 мянган хүний дэмжлэгийг аваад байна.

“Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллацгаая“
“Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллацгаая“
 
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.