Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мягмар : Цэцэрлэгийн хүүхдээ зодож шийтгэсэн багшийн диплом хуурамч биш

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Өнгөрөгч 12 дугаар сарын 2-ны өдөр цахим сүлжээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолборын Ахлах бүлгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүдтэй зүй бус харьцаж, цохиж шийтгэж буй бичлэг цацагдсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй. Ингэхдээ Архангайд цэцэрлэгийн хүүхдээ зодож шийтгэсэн багш, эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байсан.

Тэгвэл энэ талаар БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар "Архангай аймгийн цэцэрлэгийн багшийн хувьд цэцэрлэгийн багшийн техникумыг 1987 онд төгсөж, бакалаврын зэргээ 2008 онд авсан. Үндсэн диплом баримт бичиг нь хуурамч биш. Манай бүртгэлийн санд орсон мэргэжлийн цэцэрлэгийн багш гэсэн үг.

Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар бага ангийн багш мэргэжлээр Архангайн их сургуулийг дүүргэсэн. Цэцэрлэгийн багшийн диплом нь хуурамч байна гэдэг нь яамны мэдээлэл, удирдлагын системээс шүүхэд нотлогдсон. Багш биш цэцэрлэгийн захирал, арга зүйч хоёрын СӨБ-тэй холбоотой диплом нь хуурамч байна гэх дүгнэлт гарсан.

ЕБС, цэцэрлэгийн багш ажилчдын ёс зүйн дүрэмд зааж өгсөн байгаа. Дүрэмд ёс зүйн хариуцлага алдсан хүмүүст тухайн амйгийнх нь ёс зүйн зөвлөлөөр ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхой байгаа учраас орон нутгийн байгууллагууд нь өөрөө нөхцөл байдлаа шалгаж, ёс зүйн зөвлөлөөрөө хэлэлцэж, шийдвэр гаргах боломжтой" гэлээ.

“Хамгийн зохистой нь УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүний ажлыг хавсарч хийж болно гэдэг заалт байсан“
“Хамгийн зохистой нь УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүний ажлыг хавсарч хийж болно гэдэг заалт байсан“
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.