Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Адъяахүү: Э.Оюунболд олон түмнээсээ уучлалт гуйгаарай

Ангилал
Спорт
Огноо
Унших
6 минут 1 секунд

No description available.Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурлаас Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан. Тус шийдвэртэй холбогдуулан Э.Оюунболдын багш улсын начин Б.Адъяахүү дараах байр суурийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр "Эр 2 эндэж Эрэг нэг биш удаа нурлаа.

Ямартай ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд ч сэтгэлийг нь татаж өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйж байна. 2016 оноос цөхөрч эхэлсэн ба олон хүн одоо орхио, өөр багштай болсон хүн буянаараа болог гэсэн ятгалтанд орсон байх.

За өөрт бодогдож буй зүйлээ хэлье. Сэргээшийн шинжилгээнд давтан бүдэрсэн хайран сайхан шавь Э.Оюунболдын талаар байр сууриа илэрхийл, өмөөр, үгээ хэл гээд олон хүн хандаж байна.

Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээл багшаасаа жаахан дөлж эхэлсэн дээ. Дараа жил Аварга дээд сургуулийг 2014 онд төгсгөөд наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл Эрхэмбаяр аваргатай /төр хурхын/ амралтанд бэлтгэлд гарна гээд захлаад эхэлсэн ба тэр жил доогуур унасан юм даг.

2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн ба 2015 оны 4 сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй ба 7 хоногийн дараа Баянмонгол орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид 2- н нэг нь зугтаж нөгөө араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юм даг. Яахав чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны 6 сард нэг юм аваад гарсан. Тэр жил бороо их оройтож нийт нутаг гантай байсаар 7 сарын 2 нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их л ядар ч, харшиж наадамтай золгосон бөгөөд Оюунболд харцага торолгүй түрүүлж магнай тэнийлгэсэн билээ. Нуугаад яахав баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007 оноос 2015 он хүртэл Аварга сургууль дээр тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ. Гол зорилго минь чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн аварга болгох гэж бэлдсэн.

За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж л бөхийн өргөөнд авчирсан юм даг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секурит, сэтгэл зүйч гээд олон жил араас нь гуйж, гувшиж явсан. Юу үнэн гэвэл энэ л үнэн.

Өөрөө ч залхсан байх надаас. Яагаад, юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Ташрамд хэлэхэд Залуу бөх Оюунболд байхаас нь чамд юу хэрэггүй вэ гэвэл уураг, витамин хэрэггүй гэдэг байсан даа. Тарган мах, цагаан идээгээ идэж уугаад барилд гээд л, юун ДОПИНГ.

Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон ба 2019 оны наадмаар бараа бараандаа 1 сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гарч билээ. Миний бие 2018 оноос Аварга сургуулиас гадна Даян дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Гончигдамба гарьд, Оюунболд арслан 2 г олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юм даг . Гэвч санаснаар арай болоогүй ба Гончиг гарьд их шөвөгт үлдэж, Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа 1 сар орчим би Завхан аймаг, залуу Аварга Хэнтий зүг рүү амрахаар явцгаасан юм даг. 8 сарын 10 орчимд сэргээшийн хариу ирж тэнгэр нэргих шиг цочирдож билээ.

Хүйн 7 худагт болсон барилдаан дээр уулзаад ахиж 2 жил 4 сарын хугацаанд 3 удаа тааралдсан байна, бид 2. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай миний том охинтой жацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо" гэжээ.

МАН-ынхан Бага хурлын гишүүдээ сонгожээ
МАН-ынхан Бага хурлын гишүүдээ сонгожээ
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.