Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлигын эсрэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

АТГ-аас "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээг зохион байгуулж байна. Чуулганд Монгол Улсын ЕТГ, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, шүүх эрх мэдлийн болон сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон байгууллагууд оролцож байна.

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр "Авлигын эсрэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжиж, бүх улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана.

Авлигын эсрэг ялын бодлогын чангалж, хэдэн жилийн дараа төрд ажилладаг байж болохгүй. Авлига авсан хүн амьдралаа амар хялбар аргаар өөрчилж болдог байж болохгүй. 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч тансаг цаг зүүж, брэндээр хувцаслаж, ланд 200 унаж, гадаадад казино тоглож байгаа хүнийг хувийн хэвшлийнхэн хэрхэн харах вэ. Тогтолцооны бүрэн шинэчлэл хийнэ" гэсэн юм.

"Авлигын эсрэг үндэсний чуулган 2021" арга хэмжээ 4 салбар хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Б.Адъяахүү: Э.Оюунболд олон түмнээсээ уучлалт гуйгаарай
Б.Адъяахүү: Э.Оюунболд олон түмнээсээ уучлалт гуйгаарай
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.