Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Гэрэлт-Од: Авлигын хэрэгт холбогдсон хүмүүс тохирсон шийтгэл авахгүй байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Авлигын эсрэг үндэсний чуулган-2021 өнөөдөр /2021.12.08/ болж байна. Энэ үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Таны эрх-Таны оролцоо-Залуус авлигалын эсрэг" сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ.

Тэрбээр "Нийгмийн бүх шатанд, бүх салбарт авлигал байна. Манай улсад авлигал буурахгүй байгаа гол шалтгаан нь авлигын хэрэгт холбогдсон хүмүүс тохирсон ял шийтгэл авахгүй байгаад байна. Авлига авч буй хүмүүс ард иргэдийн асуудлыг шийдэж байгаа гэдэг утгаараа онгирдог. Жирийн иргэд нь тэрхүү авлигачдаар бахархдаг сэтгэл зүйтэй болчихсон. Авлига авсан этгээд хууль шүүхийн байгууллагад шалгагдахад цагдаа, прокурор, шүүх гэх мэт байгууллагуудад авлигалаа өгч тэнсэн аль эсвэл торгуулийн шийтгэл аваад өнгөрдөг асуудал байна. Ямар ч шийтгэл нь онохгүй байна" гэв.

АТГ: Энэ онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
АТГ: Энэ онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
 
Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.