Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүүргүүдийн шуурхай штабыг чадавхижуулах зорилгоор сургалт, дадлагыг зохион байгуулна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 25 секунд

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр /2021.12.08/ НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга Ш.Тэгшбаяр, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нарын холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилттэй төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд дүүргүүдийг түшиглэн коронавирусын халдварын тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний төлөвлөлт, тандалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шуурхай удирдлагын нэгж байгуулах, эрхзүйн баримт бичгийг боловруулах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Энэ хүрээнд Налайх дүүргийг түшиглэн бүх дүүргүүдийн онцгой комисс, шуурхай штабын бүрэлдэхүүнийг чадавхижуулах зорилгоор тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Шуурхай удирдлагын нэгж байгуулах, эрхзүйн баримт бичгийг боловсруулах сургалт, дадлагыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тус сургалтаар Монгол Улсад нэвтрүүлж буй ослын үеийн удирдлагын систем, газар хөдлөлт, гамшиг, ослын үед хойшлуулшгүй шуурхай хариу арга хэмжээ авч ажиллах Онцгой байдлын ажиллагааны төв байгуулах шаардлагын талаар нэгдсэн ойлголт өгөх, хамтран ажиллах чиглэлээр мэдээлэл солилцлоо.

ЗТХЯ: Тяньжины боомтоор 752 чингэлэг хүлээн авсан
ЗТХЯ: Тяньжины боомтоор 752 чингэлэг хүлээн авсан
 
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.