Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Эмэгтэй хүнийг хүчээр машинд суулгаж авч явсан гэх хэргийг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Өнөөдөр /2021.12.08/ өглөөний 07.30 цаг орчимд Баянхошуу Хөтөл автобусны буудал дээр 3-4 залуус нийлж нэг эмэгтэйг зодож, хүчээр автомашиндаа суулгаж явсан хэрэг гарсан талаар мэдээлэл цахим сүлжээнд тархсан.

Тус мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 01 минутад фейсбүүк цахим хэрэглэгчээс нийтэлсэн “Баянхошууны хөтөл автобусны буудал дээр гурваас дөрвөн залуучууд нэг эмэгтэйг зодож хүчээр машиндаа суулган авч явсан” гэх мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас холбогдох шалгалтын ажиллагааг явууллаа.

Урьдчилсан байдлаар өглөөний 07.30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 112 автобусны буудал дээр Тоёота Харриэр маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Н, иргэн Э, иргэн А, иргэн Б гэх 4 иргэн зорчиж явсан бөгөөд иргэн Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай иргэн Э-тэй маргалдаж, үл ойлголцсон нөхцөл байдал тогтоогдсон.

Тухайн үед хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй иргэнд аюулын зэргийн үнэлгээг хийж, холбогдох засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хамтарсан багт мэдэгдэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна" гэлээ.

“Бүрдэл майнинг” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилчид иргэд рүү хийн гар буугаар бууджээ
“Бүрдэл майнинг” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилчид иргэд рүү хийн гар буугаар бууджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.