Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германы Канцлер Ангела Меркелийн халааг Олаф Шольц авлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 45 секунд

Германы Канцлерын албан тушаалыг 16 жилийн турш хашсан Ангела Меркелийн халааг Олаф Шольц авлаа.

Тэрбээр лхагва гарагт явуулсан парламентын санал хураалтаар дараагийн Канцлераар сонгогдож, Ерөнхийлөгч Франк-Уолтер Штайнмайер түүнийг тус албан тушаалд албан ёсоор томилжээ.

Социал-демократ намын дарга, өдгөө 63 настай Шольц нь Гамбург хотын даргын албан тушаалыг 2018 он хүртэл хашиж, түүнээс хойш Сангийн сайд, дэд Канцлераар ажилласан юм.

Одоо тэрбээр Социал-демократ нам, Ногоон нам, Чөлөөт ардчилсан намын бүрэлдэхүүн бүхий гурван намын эвслийг удирдана.

Ж.Амгалан: Шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг сунгах, зайнаас ажиллах арга хэмжээг авах шаардлагатай
Ж.Амгалан: Шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг сунгах, зайнаас ажиллах арга хэмжээг авах шаардлагатай
 
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.