Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Монголын хөгжлийн 100 жил гэдэг бол цаасан малгай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

М.Тулгат талын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Улс орнууд хөгжлөө 100 жилээр төлөвлөдөггүй. Дэлхий асар хурдтай хувьсаж, хөгжиж байгаа энэ үед худлаа лоозон, худал амлалтын цуглуулга болдог. Ирээдүйн Монголын хөгжлийн 100 жил гэдэг бол цаасан малгай. Том гүрнүүд ч улс орныхоо хөгжлийн бодлогыг хамгийн ихдээ 10 жилээр төлөвлөж байна.

Монгол Улс урт хугацааны бодлого ярих гэж байгаа бол тэр нь манай Үндсэн хууль. Гэнэт нойрноосоо сэрсэн мэт хүний эрхийн асуудал яриад байна. МАН олонх болсноор Монголын төр болчихсон. Монголын төр хуульдаа захирагдах ёстой. Үндсэн хуульд хүний үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрхийг төр хүндэтгэх тухай үүрэг болгоод өгсөн. Энэ бол тэдний үндсэн ажил" гэв.

М.Тулгат: Маргааш хүний эрхийн нээлттэй цуглаан хийнэ
М.Тулгат: Маргааш хүний эрхийн нээлттэй цуглаан хийнэ
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.