Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Агаарын бохирдлыг үүсгэж буй хүчин зүйлийг нарийвчлан судлах чиглэлийг албаныханд өгсөн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, омикрон хувилбарын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний хэрэгжилт, төлөвлөгөөний талаар өчигдөр /2021.12.08/ холбогдох албаныхан мэдээлэл хүргэсэн. Энэ үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар иргэдээс ирж буй асуултад хариулт өгсөн юм.

-Агаарын бохирдолд хэрхэн анхаарлаа хандуулж байна вэ?

-Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн Баасан гарагт Агаар орчны бохирдлын үндэсний хорооны гишүүдтэй цахимаар хуралдсан. ЭНэ үеэр 2020 оны мөн үеийнхээс агаарын бохирдол тодорхой хувиар нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлсэн. Албаныханы мэдээлж буйгаар агаарын бохирдол нэмэгдэж байгаа шалтгаан нь автомашины хэрэглээ нүүрс хүчлийн хий болон бусад хорт хийнээс үүдэлтэй. Ялангуяа яндангийн буюу бага оврын дэд станцууд олноор баригдсантай холбоотой гэж тайлбарлаж байсан. Хэдийгээр хүн амьсгалахад хортой хэмжээнд хүрээгүй боловч гадагш харахад агаарт саарал утаа үүсэж байгаа нь илт харагдаж байгааг Шадар сайд онцлоод агаарын бохирдлыг үүсгэж буй хүчин зүйлийг нарийвчлан судлах чиглэлийг албаныханд өгсөн. Мөн сайжруулсан түлшний гол бэлдэц болсон барьцалдуулагч гэх мэт материалуудад лабораторын шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай. Үйлдвэрлэлийн явцад ямар нэгэн алдаа гарах вий гэдэг асуудал хэлж байсан. Энэ төрлийн судалгааны ажил хийгдэж байгаа гэдгийг хэлье.

-Хил хэзээ нээх вэ?

-Бидний зүгээс бэлтгэл ажлаа бүрэн хангасан. БНХАУ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хилээ нээвэл манайх ч нээх бүрэн боломжтой байгаа.

О.Баасанхүү: АН-ын гишүүд минь МАН-ын гар хөл бололгүй М.Тулгат даргатайгаа нэгдье
О.Баасанхүү: АН-ын гишүүд минь МАН-ын гар хөл бололгүй М.Тулгат даргатайгаа нэгдье
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.