Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрээний хил маргаашаас нээгдэж, автозамын тээвэр хэвийн үргэлжилнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

ГХ-ны дэд сайд болон Эрээн хотын ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүд хамтран хил дээр чингэлэг солилцох, тээвэрлэх туршилт хийжээ. Ийнхүү туршилт амжилттай болж, холбогдох бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан болохыг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хэллээ.

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 15-нд Эрээний талтай 20 хоногийн дотор бэлтгэлээ хангахаар тохирсон байсан. Бэлтгэлүүд хангагдсан эсэхийг эцсийн байдлаар өчигдөр шалгалаа. Бэлтгэлүүд бүрэн хангагдсан учраас маргаашнаас хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ.

Маргаашнаас эхний ээлжинд Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан байгаа ачаатай машинуудыг гаргаж дуусгана. Түүний дараагаар чингэлэг тээврийн асуудал үе шатттайгаар яригдана. Чингэлэг тээвэр хийх бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Одоогоор Эрээний талд гарсан байгаа 150 машин байна.

Чингэлэг тээвэр дээр дахин асуудал үүсэхгүй. Туршилт хийсэн учир логистик дээр туршсан 2 чингэлгийн хувьд ачаатай байсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна.

Гашуунсухайт боомтын хувьд халдвар хамгаалалтын асуудал хүнд байна. Хэрвээ халдварын эсрэг дэглэмийг сайтар баримталж чадвал БНХАУ талаас нүүрс авах эрэлт хэрэгцээ нь байгаа

БНСУ-аас ирж буй каргоны ихэнх нь Тяньжинаар дамжиж ирж байгаа. Хоёр улсын Ерөнхий сайд аравдугаар сарын дунд үеэр утсаар холбогдсон. Энэ үеэр Тяньжинд бөөгнөрсөн чингэлгүүдийг татан авч дуусгах тухай ярьж тохирсон. Тухайн үед 4800 чингэлэг байсан. Арванхоёрдугаар сарын 1-ны байдлаар 5 мянган чингэлгийг татан авсан байгаа. Одоо 3 мянга гаруй чингэлэг байгаа. Өдөрт 150 орчим контейнер наашаа татаж байна. Цаанаас нэмээд буюу гуравдагч улсаас 100 орчим чингэлгийг татан авч байна. Хэзээ ч энэ тоо 0 болтлоо буурахгүй. Учир нь цаанаас тогтмол бараа бүтээгдэхүүн ирж байгаа" гэлээ.

“Сайжруулсан түлшний материалуудад лабораторын шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай“
“Сайжруулсан түлшний материалуудад лабораторын шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай“
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.