Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Ардын хувьсгалын 100 жилийн төрийн дайллагад 292 сая төгрөг зарцуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан төрийн дайллагад 245,968,751 төгрөгийг өнгөрөгч аравдугаар сард зарцуулсан нь нийтэд ил болсон. Тухайлбал,

  • 61,915,700 төгрөгийг Саунд ов Монголи ХХК-д
  • 111,050,000 төгрөгийг Төгөлдөр-Урлаг ТББ-д
  • 73,003,051 төгрөгийг Шангрила-Улаанбаатар Хотелд зарцуулсан.

Тэгвэл тус дайллагад нэмж 46,5 сая төгрөгийг зарцуулсан нь арваннэгдүгээр сарын шилэн дансны мэдээллээр ил боллоо. Тухайлбал,

  • Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын тоног төхөөрөмжийн зардалд 26,535,300 төгрөгийг Саунд ов Монголи ХХК-д нэмэлтээр шилжүүлжээ.
  • Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээнд чимэглэл, тохижилт, ширээний засалт хийх төлбөрт 19,965,000 төгрөгийг Ти энд Ти агнист ХХК-д шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл аравдугаар сарын 25-нд зохион байгуулсан Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан төрийн дайллагад нийт 292,4 сая төгрөг зарцуулсан байна.

Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан тус дайллага нь гадны зочид төлөөлөгчдөд Монголын "зангараг"-ийг харуулсан томоохон хэмжээний арга хэмжээ болсон дүр зураг дээрх мөнгөн дүнгийн мэдээллээс харагдаж байгаа юм.

Маргааш Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна
Маргааш Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна
 
Д.Амарбаясгалан: Малчдыг жаахан чинээлэг болгоё гээд хуулийн төсөл боловсруулаад ороод ирэхээр уурлаад байх юм
Д.Амарбаясгалан: Малчдыг жаахан чинээлэг болгоё гээд хуулийн төсөл боловсруулаад ороод ирэхээр уурлаад байх юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.