Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх жил 64 оюутныг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар болжээ.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх, эрүүл байх
  • Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх
  • Магистрын зэрэгт суралцах бол бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх
  • Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх
  • Түүнчлэн хүсэлт гаргагч нь тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.
  • Бакалаврын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK3 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх
  • Магистр болон докторын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK4 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх

Түүнчлэн тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглох юм байна. Санхүүжилтээ зориудаар нуун дарагдуулсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хасах аж.

ГХЯ: Ардын хувьсгалын 100 жилийн төрийн дайллагад 292 сая төгрөг зарцуулжээ
ГХЯ: Ардын хувьсгалын 100 жилийн төрийн дайллагад 292 сая төгрөг зарцуулжээ
 
Сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо
Сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.