Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бөх, дасгалжуулагчдын допингийн сэдэвт сургалтад хамруулжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 56 секунд

Сүүлийн жилүүдэд бөхчүүд допингийн асуудалд холбогдох болсон нь олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулж буй. Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний байгууллага, Биеийн тамир спортын улсын хороо хамтран багш дасгалжуулагч, бөхчүүдэд "Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалтыг өчигдөр /2021.12.11/ зохион байгууллаа.

Тус сургалтанд бөхчүүдээс улсын заан Д.Анар, улсын харцага О.Хангай, аймгийн арслан Б.Батдорж, аймгийн заан Э.Мөнхжаргал, аймгийн харцага Б.Сосорбарам, аймгийн начин Б.Баатарболд нар оролцжээ. Харин багш дасгалжуулагч нараас улсын начин Ш.Зоригт болон сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн 500 гаруй бөхчүүд хамрагдсан байна.

May be an image of 7 people and indoor

May be an image of 3 people, people standing and people sitting

May be an image of 6 people, people sitting and people standing

Сумын цолтой 608 бөх зодоглож, Ховд аймгийн У.Батцоож түрүүлэв
Сумын цолтой 608 бөх зодоглож, Ховд аймгийн У.Батцоож түрүүлэв
 
Хууль бусаар ашигт малтмал олборлох, мод бэлтгэсэн 252 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хууль бусаар ашигт малтмал олборлох, мод бэлтгэсэн 252 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.