Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2021 оны шилдэг эрэгтэй тоглогчоор А.Тэмүүжин, эмэгтэй тоглогчоор Ө.Ундрах нар тодорлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монголын хөл бөмбөгийн холбоо 2021 оны шилдгүүдээ тодрууллаа. 2021 оны "Шилдэг эрэгтэй тоглогч" Алтан бөмбөгийн эзнээр Атлетик 220 болон Монголын Үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч А.Тэмүүжин анх удаа тодорлоо.

Харин 2021 оны "Шилдэг эмэгтэй тоглогч" Алтан бөмбөгийн эзнээр Арвис клуб болон Монголын Үндэсний Эмэгтэйчүүдийн шигшээ багийн довтлогч Ө.Ундрах анх мөн анх удаа тодорлоо.

2021 оны байрлал бүр дээрээ шилдэг байсан 11 тоглогч:

  • Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ - Атлетик 220
  • Хамгаалагч: О.Даваадэлгэр - Дэрэн
  • Хамгаалагч: О.Мөнх-Оргил - Дэрэн
  • Хамгаалагч: Г.Бат-Оргил - Улаанбаатар Сити
  • Хамгаалагч: Т.Дөлгөөн - Дэрэн
  • Хагас хамгаалагч: А.Тэмүүжин - Атлетик 220
  • Хагас хамгаалагч: Х.Цэнд-Аюуш - СП Фалконс
  • Хагас хамгаалагч: Б.Батмөнх - Дэрэн
  • Хагас хамгаалагч: А.Дөлгөөн - Дэрэн
  • Довтлогч: Б.Балжинням - Улаанбаатар
  • Довтлогч: Н.Наранболд - Атлетик 220

2021 оны "Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч"-аар Атлетик 220 клубийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай хоёр дахь жилдээ дараалан
2021 оны "Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч"-аар "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн аварга UBC клубийн дасгалжуулагч В.Мөнхжаргал хоёр дахь удаагаа тус тус тодорлоо.

Гэр хороололд түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхийг шалгана
Гэр хороололд түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхийг шалгана
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.